Үйл явдал

Холливудын нэртэй кино продюсер Харви Вайнштайнд холбогдох хэргийн шүүх хурал мөн болж, түүнийг эмэгтэйчүүдийг бэлгийн дарамтад оруулсан гэх хэрэгт гэм буруутай болохыг нь тогтоожээ.

Нью Йоркийн Манхеттен дүүргийн шүүхэд болсон шүүх хуралдааны үеэр тангарагтны шүүгчид Харви Вайнштайнд тохоод байгаа хэрэгт түүнийг гэм буруутай гэж үзжээ. Харви Вайнштайныг 2006 онд Нью Йорк дахь өөрийн гэртээ кино багт туслахаар ажиллаж байсан Мими Хейлиг бэлгийн дарамтад оруулан хүчирхийлсэн, мөн 2013 онд залуу жүжигчин бүсгүйг мөн өөрийн эрхшээлдээ оруулсан хэргүүдэд гэм буруутай гэж үзжээ. Эдгээр хэргүүд олон нийтэд ил болж, Вайнштайны эсрэг шүүхэд гомдол мэдүүлсний дараагаар Холливудын нэртэй продюсерын эсрэг 80 гаруй эмэгтэй гомдол гаргасан юм. Түүнчлэн энэ явдал Холливудад ихээхэн шуугиан дэгдээж, кино магнатын эсрэг маш олон эмэгтэй гомдол гаргасны дотор нэртэй жүжигчид болох Анжелина Жоли, Ума Турман, Гвинет Пэлтроу зэрэг алдартнууд нэгдсэн юм.