Чилийн Ерөнхийлөгчөөр залуу улс төрч сонгогдлоо

Улс төр

Чилид Ням гарагт явагдсан ерөнхийлөгчийн 2 дахь шатны сонгуулийн дүн гарчээ. Сонгуулийн албан ёсны дүн тодорхой болж, Чилийн зүүний хүчний намаас нэр дэвшин өрсөлдсөн Габриэль Борич улсынхаа дараагийн төрийн тэргүүнээр сонгогджээ. 

Чилийн төрийн эрхийг 2022-2026 оны хооронд тэргүүлэх Габриэль Борич нь улсынхаа түүхэн дэх хамгийн залуу ерөнхийлөгч болжээ. 35 настай Зүүний хүчний улс төрч тэрээр их улс төрд оюутны хөдөлгөөн, нийгмийн эрх тэгш байдлын төлөөх тэмцлээрээ гарч ирсэн юм. Тэрээр нийгмийн баян чинээлэг давхаргынханд оногдуулах татварын хэмжээг нэмэгдүүлэх, мөн өндөр настны тэтгэвэр тэтгэмжийн хувийн санг эсэргүүцэгч үзэл бодлоорооалдартай нэгэн юм. Габриэль Боричийн төлөө сонгуульд оролцон саналаа өгсөн нийт сонгогчдын 55,87% нь саналаа өгчээ.

Чилийн хамгийн залуу ерөнхийлөгч болсон Борич иргэд сонгогчиддоо хандан түүнд итгэл хүлээлгэсэнд талархан, цаашид улс орондоо шударга ёс тогтоож, ардчиллыг хөгжүүлэн, хүний эрх, эрх чөлөөг хамгаалахын төлөө тууштай ажиллана гэдгээ амлажээ.

Чилийн Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуульд Боричтой өрсөлдсөн Барууны хүчний хашир туршлагатай улс төрчдийн нэг болох Хосе Антонио Кастын төлөө сонгогчдын 45% нь саналаа өгсөн байна. Тэрээр өөрийн ялагдлаа хүлээн зөвшөөрч, өрсөлдөгчдөө амжилт хүссэн байна.