Үйл явдал

Туркийн зүүн хэсэгт хүчтэй газар хөдлөлт болжээ. Гамшигт үзэгдлийн улмаас 18 хүн амиа алдаж, хэдэн зуун хүн гэмтэж бэртжээ. Газар хөдлөлтийн голомт Туркийн Элязыг мужийн Сивриж хотод байжээ. Энд 6, 8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. 

Газар хөдлөлтийн улмаас барилга байшин нурж сүйдэн, хүмүүс орон гэрээ орхин дайжихад хүрчээ. Туркийн дотоод хэргийн сайд Сулейман Сойлу гамшгийн нөхцөл байдалтай газар дээр нь ирж танилцсан байна. Түүний мэдээлснээр Элязыг болон хөрш зэргэлдээх Малатье мужид гамшгийн бүсэд 31 хүн амиа алдаж, 1,600 гаруй хүн гэмтэж бэртэн, 30-аад хүн нурж сүйдсэн барилгын нурангин дор дарагджээ. Газар хөдлөлтийн дараа 5,4-3,3 магнитудын хүчтэй доргилт чичиргээ, афтешокууд үргэлжилж байжээ. Туркийн эрх баригчид гамшгийн бүс рүү 170 гаруй түргэн тусламжийн машин, нисдэг тэрэг илгээсэн байна. Туркийн хөрш зэргэлдээх Сири, Ливан, Иран зэрэг оронд газар хөдлөлтийн доргилт чичиргээ мэдрэгдэж байжээ.