Үйл явдал

Шинэ коронавирусын тархалттай холбоотойгоор ЭМЯ-наас өдөр бүр мэдээлэл өгч байхаар боллоо. Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын Ухань хотод 571 хүн өвчилж, 95 хүний биеийн байдал хүнд, 17 хүн нас барсан мэдээлэл байна. Дархлаа дарангуйлагдсан архаг хууч өвчтэй иргэдийн дунд халдвар тархаж байгааг БНХАУ-аас мэдээлсэн байна.

Шинэкоронавирусын халдварыг ДЭМБ-аас нийгмийн эрүүл мэндэд ноцтой байдал үүсгэж байгаа эсэхийг авч хэлэлцсэн байна. Өнөөдрийн нөхцөл байдалд ДЭМБ дүгнэлт хийгээд нийгмийн эрүүл мэндэд ноцтой асуудал үүсээгүй гэж дүгнэсэн байна. ДЭМБ маргааш дахин хуралдах тухай албаны мэдээлэл гарсан байна. Манай улсын хувьд мэргэжлийн албаны мэдээллийг холбогдох байгууллагуудын хамтарсан мэдэгдлийг өдөр бүрийн 11 цагаас өгч байхаар боллоо. Манай улсын хувьд шинэ коронавирусын халдвар бүртгэгдээгүйг ЭМЯ-наас албан ёсоор мэдэгдлээ.