Украинд COVID-19 халдварын тохиолдол дахин өсч байна

Ковид-19 /дэлхий/

Украинд мөн COVID-19 коронавирусний халдварын тохиолдол дахин өсч байна. Украинд сүүлийн нэг хоногийн дотор цар тахлын 27 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 699 хүн нас баржээ. 

Украинд цар тахлын халдварын өвчлөл дахин эрчтэй нэмэгдэж байгааг хүн амыг вакцинд хамруулах ажил хангалтгүй байгаатай холбон тайлбарлаж байна. Украин улс иргэддээ Астра Зенека, Пфайзер болон Корона-вак вакцинуудыг тарьж байгаа юм.

Тэгвэл өнөөдрийн байдлаар Украины нийт хүн амын ердөө 20% нь вакцинд хамрагдаад байна. Украины иргэд дархлаажуулалтад хамрагдахыг хүсэхгүй байгааг интернэт, цахим орчинд вакцины үр нөлөөний эсрэг мэдээлэл их байгаатай холбон тайлбарлаж байна.

Украины ерөнхийлөгч улсынхаа иргэдэд хандан интернэтийн сүлжээгээ унтрааж, тархиа сэргээхийг хүсч, вакциндаа идэвхтэй хамрагдахад уриалжээ. Украинд өнөөдрийн байдлаар цар тахлын халдварын нийт 3 сая тохиолдол бүртгэгдэн, 70 мянган хүн нас бараад байна.