Үйл явдал

Ойрхи Дорнодын бүс нутагт нөхцөл байдал тогтворгүй байна. Ливанд энэ улсын иргэд төр засгаа эсэргүүцэн гудамж талбайд гарч жагсчээ. 

Ливаны нийслэл Бейрут хотноо Үндэсний туг далбаагаа барьсан олон жагсаал хийж, хотын гол замыг хаажээ. Цагдаа хүчнийхэн жагсагчдыг тараахыг завдах үеэр тэдний хооронд мөргөлдөөн дэгдсэн байна. Хууль сахиулагчид нулимс асгаруулагч хий ашиглан жагсагчдыг тараахыг завдаж, хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ. Ливанд өнгөрсөн 10-р сарын 17-нд төр засаг нь эдийн засгийн шинэчлэлийн багц хууль тогтоомж баталсан нь ард иргэдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарч, улмаар иргэд нь төр засгийнхаа бодлогыг эсэргүүцэн гудамж талбайдаа гарсан юм. Улс орныхоо эдийн засгийг сэргээх зорилгоор авсан шинэчлэлийн бодлого ард иргэдийн нуруун дээр ихэнх ачааг үүрүүлж байгаа иргэд бухимдан жагсч, улмаар Ливаны ерөнхий сайд Саад Харири 10-р сарын 29-нд албан сэнтийгээсээ буусан юм. Энэ байдлаас шалтгаалан Ливан улс эдийн засгийн төдийгүй улс төрийн хямралд автаад байна.