Үйл явдал

Хятадын HNA Group-ын мэдэлд байдаг Hong Kong Airlines агаарын тээврийн компани ирэх долоо хоногийг хүртэл компанийхаа санхүүгийн байр байдлыг дээшлүүлж чадахгүй бол лицензээ алдаж болзошгүй нөхцөл байдалд байна. Энэ талаар Хонконгийн ATLA буюу агаарын нислэгийн зохицуулах албанаас мэдэгджээ.

Агаарын нислэгийн зохицуулах албаны мэдээлж байгаагаар Hong Kong Airlines агаарын тээврийн компани заагдсан хугацаанд эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах хөрөнгийн баталгаа гаргахгүй бол нисэх лицензийг нь түтгэлзүүлэх юм байна. Учир нь агаарын тээврийн компани алдагдалтай ажиллаж, санхүүгийн байдал нь эрсдэл үүрч чадахааргүй нөхцөл байдалд байгаа гэж үзсэн байна. Hong Kong Airlines агаарын тээврийн компани Канадын Ванкувер, Вьетнамын Хошимин болон Хятадын Тяньжин руу хийж байсан байнгын нислэгээ санхүүгийн асуудлаас шалтгаалан түр хугацаагаар зогсоогоод байгаа юм.