ДЭСЛЭГЧ П.МӨНХТӨР: Холливудын хоёр ч кинонд урилгаар очиж орлон тоглогч хийж байсан

Нийгэм

А.ЧАНЦАЛНЯМАА: Би улсын аваргаас 20 медаль хүртсэн цагдаа хүн гэдгээрээ бахархдаг 

Бөртэ чоно,  Аравт, Үргээлэг, Говийн домог, Мулан, Марко Поло зэрэг Монголын түүхэн болон Холливудын кинонд орлон тоглогч жүжигчнээр дүрээ мөнхөлсөн цагдаагийн дэслэгч  П.Мөнхтөр нь Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эргүүлийн офицероор ажилладаг. Бага наснаасаа жудо бөхийн самбо төрлөөр хичээллэдэг байсан тэрээр өдгөө 18 жил цагдаагийн байгууллагад ажиллаж байна. Тэрээр кинонд орлон тоглогчийн дүр буюу хамгийн хүнд элементүүдийг хийдэг байна. Холливудын хоёр ч конинд уригдан орлон тоглогчоор ажиллажээ. 

Орлон тоглогч жүжигчин нь маш эрсдэлтэй. Түлэгдэх, бэртэх гэмтэх зэрэг  олон аюулыг дагуулж байдаг байна.

Тэрээр “Аз жаргалын шок” УСК-нд тоглосныхоо дараа түлэгдэлтээс үүдэн 3 сар гаруй хэвтэн эмчлүүлсэн нь хамгийн хүнд байсан гэлээ.

Тэрээр цагдаагийн байгууллагад ажилладаг учраас ажлын ачаалал их, мөн тусгай алба тул би кинонд ийм дүр бүтээлээ гэж олон нийтэд зарладаггүй. 

Мөн Баянзүрх дүүргийн 13-р хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч  А.Чанцалнямаа  чөлөөт бөхийн спортоор гайхалтай амжилт гаргажээ. Тэрээр улсын аваргаас нэг алт, 19 мөнгө хүрэл медаль хүртсэн байна.

Хэсгийн байцаагчийн ажил их ч гэлээ тэрээр бэлтгэл сургуулилтаа таслахгүйн тулд өглөө 05 цагт босч гүйгээд ажилдаа ирдэг тухайгаа бидэнд ярилаа.

Тэмцээн уралдаанд оролцохдоо 10-аад хоногийн өмнөөс бэлтгэлээ эхэлдэг. Цагдаагийн байгууллагаас зохиогддог тэмцээнүүдэд оролцсоноор томоохон тэмцээнүүдийхээ бэлтгэлийг базаадаг гэж байна. Азийн наадамд медалийн үзүүрээс атгаад үлдсэн тэрээр дэлхийн цагдаагийн олимпод оролцож, Монголын цагдаагийн байгууллагынхаа нэр хүндийг өндөрт өргөх мөрөөлдтэй нэгэн юм аа.

Ийнхүү мөрдөс зүүж, хуулийн мэргэжил эзэмшсэн, ард иргэдийнхээ амар амгалан байдлын төлөө тангараг өргөсөн цагдаагийн алба хаагчид дунд амжилт, хөдөрмөр бүтээлээрээ шалгарсан чимээгүй баатрууд олон байна. Тэдний нэгээхнээс бид та бүхэнд хүргэж байгаа энэ юм аа.