Үйл явдал

Японы ерөнхий сайд Шинзо Абэ улсынхаа засгийн газрын тэргүүнээр хамгийн удаан ажиллаж байгаа удирдагч болсон байна. Тэрээр засгийн газраа нийтдээ 2887 өдөр тэргүүлэн, дээд амжилт тогтоожээ. 

Энэ жил 65 настай Шинзо Абэ анх 2006 онд улсынхаа ерөнхий сайдаар сонгогдож байжээ. Японы Либерал-Ардчилсан намын улс тэрээр тэрээр жилийн дараа эрүүл мэндийн шалтгаанаар албан сэнтийгээсээ бууж байсан байна. Улмаар 2012 оны 12-р сард дахин засгийн газрын тэргүүнээр сонгогдож, улсынхаа эдийн засгийн байдалд ихээхэн анхаарал тавин ажиллаж, санхүүгийн, татварын, бүс нутгийн хөгжлийн гэхчлэн олон бодлого амжилттай хэрэгжүүлж, улс орноо дефляцийн байдлаас гаргасан юм.

Шинзо Абэ улсынхаа засгийн газрыг нийтдээ 2887 хоног тэргүүлэн дээд амжилт тогтоож, энэ талаараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажлаа дүгнэн, улс орны засгийн газар тогтворгүй байх нь улс төрийн аливаа чухал шийдвэр, үйл явцыг нь хойш тавьж, цаг алдалгүй шийдэх ёстой асуудлуудыг бөөгнүүлж байдаг. Би тийм зүйл гаргахгүйн төлөө хичээн ажиллаж байсан ч зарим тохиолдолд аргагүй нөхцөл байдал гарч байсныг та бүхэн мэдэж байгаа гэжээ.

Шинзо Абэ ирэх 2021 оны 9-р сар хүртэл Либерал-Ардчилсан намын тэргүүлж байгаа засгийн газрыг тэргүүлэн ажиллах юм.