Үйл явдал

Өмнөд Солонгосын Чежу арлаас холгүй загасчны ан агнуурын хөлөг дээр гал гарч, улмаар дэлбэрчээ. Хэрэг явдлын улмаас багийн 1 гишүүн амиа алдаж, үлдсэн 11 хүнийг сураггүй алга болсонд тооцон эрэн хайх ажиллагаа явуулж байна. 

Рёнхап агентлагийн мэдээлж байгаагаар 29 тонны багтаамжтай хөлөг дээр Чежу арлаас баруун зүгт 76 км зайтай далайд хөвж явахад нь гал гарч улмаар хөлөг дээр хүчтэй дэлбэрэлт болсон байна. Ослын дараа очсон аврагчдын багийнхан 60 настай нэгэн эрэгтэйн цогцсыг олж, түүнийг эрэг лүү онгоцоор хүргэжээ.

Загасчны хөлөг дээр явсан бусад багийн гишүүдийг усанд живж, сураггүй алга болсон гэж одоогоор тооцон эрлийн ажиллагаа явуулж байна. Аврагчдын ажилд далайд хүчтэй салхитай, өндөр давалгаатай байгаа нь саад учруулж байна.