Үйл явдал

Ираны эрх баригчид энэ сарын 10-наас эхлэн улс орондоо бензин шатахууны үнийг нэмж, хэрэглээний үнэд хязгаарлалт тавьсан. Ингэхдээ улсаас бензин шатахууны үйлдвэрлэлд олгож байсан хөнгөлөлтийг цуцлан, энд зарцуулагдаж байсан хөрөнгө төсвийг бага орлоготой гэр бүлүүдэд нийгмийн халамжийн тэтгэмж болгон олгох шийдвэр гаргасан юм. Тэгвэл үүний дараагаар Ираны хотуудад төр засгийнхаа шийдвэрийг эсэргүүцсэн олон жагсаал цуглаан хийж, дээрэм танхай газар авсан юм.

Ираны иргэд төр засгийнхаа шийдвэрийг эсэргүүцэн, бензин шатахууны үнэ нэмэгдсэнийг эсэргүүцэн жагсаал цуглаан өрнүүлсэн. Ингэхдээ иргэдийн жагсаал цуглаанаар дамжуулан танхай этгээдүүд дээрэм тонуул хийх, түлшний агуулах руу дайрах, галдан шатаах зэрэг хууль бус үйлдэл гаргасан юм.

Тэгвэл эсрэгээр төр засгаас гаргасан шийдвэрт хүлээцтэй хандаж, улс орон нь эдийн засгийн хоригоос шалтгаалан ийм шийдвэр гаргасныг ойлгон хүлээн авч байгаа нийгмийн хэсэг мөн өөрсдийн жагсаалаа хийж, төр засгаа дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Ийнхүү жагсагчид үймээн самууныг далимдуулан дээрэм тонуул хийгчдийн үйлдлийг эрс шүүмжилж, тэднийг хууль бус үйлдлээ зогсоохыг шаарджээ.

Ираны Занжан, Тебриз, Шахр-и-Корд зэрэг хотуудад улс орондоо өрнөсөн эсэргүүцлийн жагсаал, дээрэм тонуулыг эсэргүүцсэн цуглаан болсон байна