Үйл явдал

Тайландын хууль сахиулагчид мянган кг хар тамхи хууль бусаар тээвэрлэж явсан хэргээр хоёр хүнийг баривчилжээ. Тэднийг Пичит мужид явуулсан тусгай ажиллагааны үеэр илрүүлэн баривчилсан байна.

Хууль бусаар их хэмжээний хар тамхи авч явсан этгээдүүд хориотой бараагаа Бангкокт хүргэхээр явж байжээ. Тэднийг Пичит мужийн Тап Хло дүүрэгт пикап машинтай явж байхад нь зогсоон шалгаж, хориотой барааг илрүүлсэн байна. Хууль сахиулагчид тэдний машинд үзлэг шалгалт явуулахад хар тамхины төрөл болох мянган кг метамфетамин болон айс буюу мөс олджээ. Тайландын цагдаагийн албаны дэргэдэх хар тамхитай тэмцэх албаны мэдээлснээр их хэмжээний хар тамхи тээвэрлэж явсан 21 болон 22 настай хоёр эрэгтэйг хууль бус хар тамхины наймаа хийхийг завдсан хэргээр баривчилсан байна. Тэд хориотой бараагаа Чиангмэй мужаас Бангкок хүргэхээр авч явжээ.