Үйл явдал

Бангладешт орон нутгийн зорчигч тээврийн галт тэрэгнүүд хоорондоо мөргөлдсөн осол болжээ. Ослын улмаас орон нутгийн эрх баригчдынх нь мэдээлж байгаагаар 15 хүн амиа алдаж, хэдэн арван хүн гэмтсэн байна. 

Осол Бангладешийн Брахман-бария мужийн Ахаур дахь төмөр замын гарамын дэргэд болжээ. Энд Силхет хотоос Удайан хотыг чиглэн явж байсан экспресс галт тэрэг, Чаттограмаас Дакка-Турнаг чиглэж явсан зорчигч тээврийн галт тэрэгтэй мөргөлдсөн байна. Ослын улмаас Ахаур дахь төмөр замыг хааж, ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байна. Түүнчлэн осол болсон газарт аврагчид, түргэн тусламжийнхан ирж ажиллаж байгаа юм. Бангладешийн ерөнхий сайд шейх Хасина золгүй осолд өртөн амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, осолд өртөгсдөд шаардлагатай тусламжийг цаг алдалгүй үзүүлэхийг үүрэгдсэн байна.