ТОКИО-2020: Дэлхийн хамгийн хурдан гүйгч шинээр тодорлоо

Спорт

Италийн Ламонт Марселл Якобс Токио олимпын наадамд эрэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн төрөлд түрүүлэн гайхшруулсан ялалтын эзэн, дэлхийн хамгийн хурдан гүйгч боллоо.

Ням гарагт болсон уралдаанд Якобс Европын амжилтыг 9.80 секундээр шинэчлэн тогтоосон байна. Хоёрдугаарт, АНУ-ын тамирчин Фрэд Керли, гуравт Канадын Андре Де Грассэ нар удаалжээ.

Өнөөдөр Италийн тамирчид хэдхэн минутын дотор ар араасаа алтан медалийн эзэд болцгоосон байна. Якобсоос яг өмнөхөн Жианмарко Тамбери өндрийн харайлтад аваргалжээ.

Эрэгтэйчүүдийн 100 метрийн ойрын зайн төрлөөр 1992 онд Их Британийн Линфорд Кристи алтан медаль авч байснаас хойш ийнхүү анхны Европын Олимпын аварга болж байна. 

Якобс

"Олимпын наадамд түрүүлэхийг хүүхэд байхдаа мөрөөддөг байсан. Мэдээж, мөрөөдөл өөр зүйл болж хувирдаг л даа, гэхдээ өнөөдрийн финалд түрүүлснээр миний мөрөөдөл биеллээ."

"Намайг үргэлж дэмждэг гэр бүлдээ, хүүхдүүддээ, хүүхэд байхаас л миний номер нэг хөгжөөн дэмжигч байж ирсэн ээждээ, намайг хөтлөн чиглүүлсэн багийнхандаа баярлалаа"

Якобсын аваргалсан гүйлтийн цаг нь Олимпын гурван удаагийн аварга, зодог тайлсан Усэйн Болтоос 0.01 секундээр хурдан байжээ.

Мөнгөн медаль хүртсэн Керли ярихдаа

"Би түүний талаар (Якобс) сайн мэдэхгүй. Анх удаагаа түүнтэй уралдлаа. Тэр гайхалтай гүйлээ. Миний хувьд уралдаандаа сайн гүйцэтгэлтэй оролцоод мөнгөн медаль дээр буулаа. Гомдоллох зүйл байхгүй" 

гэжээ.

 Эх сурвалж: CNN