Үйл явдал

Хятадын баруун хойд хэсгийн Сиань хотын хулсны баавгай үржүүлгийн төвд мэндэлсэн гурван баавгайд нэр сонгожээ. Эндхийн Циньлин гэх нэртэй хулсны баавгайны үр төл болох гурван баавгайг мэндэлснээс нь хойш 100 дахь хоног дээр нь олон нийтэд харуулжээ.  

Эдгээр гурван хулсны баавгайн хоёр нь ихэр, нэг бамбарууш нь эцэг нэгтэй, эх ондоотой юм байна. Тэгвэл ийнхүү эхээс мэндлээд 100 хонож байгаа бяцхан баавгайнуудыг хэрхэн өсч бойжсоныг нь олон нийтэд ил харуулжээ. Улмаар тэдэнд нэр сонгон өгсөн байна. Хулсны баавгайнуудад нэр өгөхийн тулд нутгийн иргэдээс санал асууж, хамгийн олон давтагдсан, хамгийн гоё нэрнүүдээс нь сонгожээ. Ингэснээр бяцхан баавгайнууд Кин-куэр, Жиа-жиа болон Юань-юань гэсэн нэртэй болсон байна.