Үйл явдал

Украины нисэгч Алексей Попов Cirrus SR22 загварын нэг мотортой онгоцоор Атлантын далайг гатлан ганцаарчилсан нислэг хийжээ. Тэрээр нийтдээ 12 мянган км газар туулсан байна. 

Алексей Попов Атлантын далайг гатлан хийсэн ганцаарчилсан нислэгийнхээ үеэр Америк, Канад, Гренланд, Атлантын далай, Исланд, Европын нутгийг дайран нийтдээ 12 мянган км газар туулжээ. Тэрээр 46 цагийн туршид буулт хийлгүй ниссэн байна. Түүний сонгосон зам ихэд хүнд зам байжээ. Учир нь далай дээгүүр нисч байхад зарим үед холбоо харилцаагүй хоцорч байсан гэнэ. Мөн Поповын туулсан замын хамгийн хүнд хэсэг нь Канадын Икалуит хот байжээ. Эскимосуудын амьдардаг энэ хотын дээгүүр нисэхэд цаг агаарын байдал хүнд байж, нойтон цас орж, онгоцны газар хэсэг шууд хөлдөж байсан гэнэ. Гэсэн ч Алексей Попов ганцаарчилсан нислэгээ амжилттай дуусгаж, Атлантын далайг гатлан нислэг үйлдсэн Украины 3 дахь нисэгч болжээ.