Үйл явдал

Хонконг арал дээр өрнөөд байгаа иргэдийн жагсаал цуглаан, ардчиллыг дэмжигчдийн эсэргүүцлийн ажиллагаа Хонконгийн Хятад их сургуулийн төгсөлтийн баярыг үймүүлжээ. Сургуулийн төгсөгчид арлын тусгаар байдал, автономит эрхийг дэмжигчидтэй санаа нэгдэж байгаагаа илэрхийлэн төгсөлтийн баяраа эсэргүүцлийн цуглаан болгон хувиргасан байна. 

Өглөөний 9 цагт Хятадын их сургуулийг төгсөгчид сургуулийнхаа үүдэнд жагсаал хийжээ. Тэд төгсөлтийн баярт зориулсан ёслолын хувцсан дээрээ нүүрээ халхалсан маск зүүж, ийм маягаар Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгчидтэй нэгдэж байгаагаа илэрхийлсэн байна. Төгсөгчдийн энэ үйлдлээс шалтгаалан Хонконг дахь Хятад их сургуулийн эрх баригчид төгсөлтийн баярын арга хэмжээг хойшлуулахаар шийдвэрлэсэн байна.