Үйл явдал

Хятад улс Каспийн тэнгисээр дамжин Хятадын нутгийг Турктэй холбосон “Транс Каспийн төмөр замын” шинэ шугам ашиглалтанд оруулжээ. Зам тээврийн шинэ шугам нээснийг Туркийн гадаад хэргийн яам талархан хүлээн авч байгаагаа мэдэгдсэн байна. 

Хятадын засгийн газраас хэрэгжүүлж байгаа “зам, бүс” хөтөлбөрийн хүрээнд “”Транс Каспийн” чиглэлд төмөр замын харилцаа холбоогоо тэлэх бодлого баримталж байгаа юм. Энэ хүрээнд Хятадаас Европыг чиглэсэн шинэ төмөр зам байгуулахаар тусгаж, улмаар Хятадын Сиань мужаас Евроазийг холбосон томоохон газар нутаг болох Турктэй төмөр замаар холбогджээ. Транс Каспийн чиглэлд Туркийн Каспийн тэнгисийн доогуурх Мармарай далайн хонгилыг ашиглан төмөр зам тавьсан байна. Транс Каспийн бүс нутгийг дамнуулан дэд бүтцийг хөгжүүлж, зам харилцааг сайжруулснаар цаашлаад Ойрхи Дорнодын коридорыг нээх стратегийн олон талт ач холбогдол бүхий төслийг хэрэгжүүлэх үндсийг тавьж байгааг Хятад, Туркийн талууд онцолж байна.