Үйл явдал

Италийн хойд хэсгээс Дэлхийн 2-р дайны үеийн тэсрэх бөмбөг олжээ. Аюултай зэвсэг олдсон газраас хэдэн мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. 

Италийн хойд хэсэгт байрлах Больцано хотын төвөөс Дэлхийн 2-р дайны үеийн тэсрэх бөмбөг олсон байна. Италийн эрх баригчид аюулгүйн үүднээс энэ хавийн нутгаас 4 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Аюултай зэвсгийг барилгын ажлын үеэр олсон байна. Улмаар зэвсгийг мэргэжлийн сапёрууд дуудан, 3 цагийн дараа аюулгүйжүүлжээ. Мэргэжлийн хүмүүсийн тогтоосноор Больцано хотоос олдсон тэсрэх бөмбөг нь агаарын бөмбөг байжээ. Больцано хот нь Дэлхийн 2-р дайны үеэр 13 удаа томоохон бөмбөгдөлтөд өртөж байсан юм. Бөмбөгийг аюулгүйжүүлсний дараагаар хотын төвийг нээсэн байна.