Үйл явдал

Ливаны өмнөд хэсгээр хүчтэй ойн түймэр асч байна. Түймэр даваа гарагт дэгдэж, хоромхон хугацаанд хүрээгээ тэлэн ассан байна. 

Ойн түймэр Ливаны уулын бүсэд дэгдэж, маш богино хугацаанд газар аваад байгаа юм. Гал сөнөөгчид Ливаны өмнөд хэсгээр дэгдсэн түймрийг сүүлийн арваад жилд дэгдээгүй хүчтэй, өргөн хүрээг хамарсан түймэр гэж үзэж байна. Зөвхөн сүүлийн 24 цагийн хугацаанд түймрийн 100-аад голомт шинээр бүртгэгдээд байна. Түймэрт Ливаны өмнөд хэсгийн Мешреф болон Дебби дүүргүүд өртөж, галд барилга байшингууд автах аюултай байгаа учраас нутгийн иргэдийг нь нүүлгэн шилжүүлж байна. Ливаны хөрш зэргэлдээх Кипр улс түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэн гал сөнөөгчдийн багаа илгээжээ.