Үйл явдал

Өмнөд Солонгосн K-pop дуучин, жүжигчин Солли буюу Чхве Жин Ри гэртээ амьсгал хураасан байдалтай олжээ. Түүний менежер дуучин бүсгүйг гэртээ амиа алдсан байдалтай байхад нь олж, цагдаа дууджээ. 25 настай дуучныг магадгүй амиа хорлон нас барсан гэж үзэж байгаа юм байна. 

 Дуучны менежер Сөүл хотоос холгүй байрлах гэрээс нь Соллиг амьсгал хураасан байдалтай байхад нь олжээ. Инстаграмд 5 сая дагагчтай Солонгосын од 2015 оныг хүртэл охидын F хамтлагт дуулж байгаад улмаар бие даан уран бүтээл туурвих болж, кинонд тоглох болсон юм. Зарим мэдээллээр дуучин бүсгүй ийнхүү бие даан уран бүтээл туурвих болсноор илүү эрх чөлөөтэй байж, өөрийн үзэл бодлоо зоригтой илэрхийлэх болсон нь фенүүд, шүтэн бишрэгчдийнх нь зүгээс ихээхэн дарамт шахалттай тулгарах болсон байна. Түүний эсрэг интернэтэд сөрөг мэдээлэл, хандлага нэмэгдэж, Солли ганцаардах болсон талаар ч бичиж байжээ. Мөн түүний үерхэж байсан Жонхён нэртэй K-pop-ын од 2017 онд 27 насандаа амиа хорлон нас барж байжээ. Солли тухайн үед найз залуугийнхаа оршуулган дээр дуулж байсан юм. Магадгүй энэ мэтчилэн хүчин зүйл түүнийг мөн амиа хорлоход хүргэсэн байж болзошгүй гэж цагдаа нар үзэж байна.