Улс төр

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский энэ хооронд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанд оролцож, индэр дээрээс үг хэлэх үеэрээ олон улсын аюулгүй байдал өнөөдөр хүчтэй цохилтод автаж, шинэчлэл хийхээс аргагүй байдалд байна гэжээ. Зеленский НҮБ-ын индэр дээр хийсэн мэдэгдлээ Донбасст амиа алдсан Украины дуурийн дуучин Василий Слипакийн түүхээр эхлүүлж, бууны сум гарган үзүүлж, өнөөдөр хүний амь нас 10 долларын үнэтэй ийм сумны үнэтэй байгааг хэлсэн байна.

Зеленский бууны сум гарган үзүүлэхдээ энэ бол 12,7 мм-ийн калибр бууны сум гэдгийг тодотгожээ. Ийм сумыг винтов болон их бууны сум болгон ашигладаг. Ийм сумаар хөнгөн хуягт техник, дайсны агаарын хүчний эсрэг галлаж болох хэдий ч мөн хүмүүсийн эсрэг ч ашиглаж болно гэсэн байна. Ийнхүү Украины ерөнхийлөгч НҮБ-ын индэр дээрээс дэлхийн улс орнуудын төлөөлөгчдөд хандан хийсэн мэдэгдлээ өнөө цагт хүний амь нас хичнээн өчүүхэн, хичнээн үнэгүйдсэнийг хэлж, дэлхийн аюулгүй байдал хүнд байдалд байгааг, яаралтай шинэчлэл явуулах шаардлагатайг хэлсэн байна. Ажиглагчдын тэмдэглэснээр Зеленскийн индэр дээрээс хийсэн мэдэгдэл дайн тулаан, зэвсэгт мөргөлдөөн сөргөлдөөний эсрэг чиглэж байжээ. Зеленский: -Өнөөдөр Украин ч бай, Сири, Ливи, Йемен ч бай дэлхийн улс орнуудад үргэлжилж байгаа зэвсэгт тэмцэл тулаан бол хүн төрөлхтөний өөрийн нь өдүүлж, өөрсдөө зовлон шаналалд автан, улс орнууд хэл амаа яриа хэлэлцээрийн аргаар биш харин шууд л буу шийдэм, пуужингаар сүрдүүлэн шийддэг болсны илрэл гэжээ.

Зеленский Украины Зүүн бүс, Донбасст дэгдсэн хямралын улмаас өнгөрсөн хугацаанд 13 мянган хүн амиа алдаж, 30 мянга гаруй хүн гэмтэж шархадсан, мөн бараг сая 500 гаруй мянган хүн зэвсэгт мөргөлдөөний улмаас орон гэрээ орхин дүрвээд байгааг тэмдэглэжээ. Тиймээс дэлхийн улс орнууд олон улсын аюулгүй байдлыг сахин хамгаалахад шинэ хандлага нэвтрүүлж, шинэчлэл явуулах хэрэгтэй гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.