Улс төр

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Их Британи Улсад айлчлал хийлээ. Айлчлалаар Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонтой уулзсан байна. Уулзалтын онцлох сэдэв нь Хонконгийн иргэдийн эрх чөлөөний тухай байлаа.

Мягмар гарагт Лондон хотноо Их Британи Улс Хонгконгийн шилжүүлэн өгөх гэрээг цуцалснаас ердөө хэдхэн цагийн дараа уулзалт болсон юм. Сүүлийн үед Бээжингийн Засгийн газраас гаргасан шинэ аюулгүй байдлын хууль нь АНУ болон Их Британи Улсын зүгээс хүний эрхийг зөрчсөн гэх шүүмжлэлд өртөж байгаа. Их Британи Улс Хятадын 5сүлжээний төхөөрөмжийг борлуулахыг хориглосон бол Хятадын талаас ч бас хэд хэдэн Их Британийн томоохон компаниудын үйл ажиллагаанд хориг тавьсан. 

Майк Помпео өөрийн твиттер хуудсаар дамжуулан уулзалтаар 5сүлжээний асуудал болон АНУ Их Британийн чөлөөт худалдааны тухай хэлэлцсэн тухай мэдээлжээ. Үүнээс гадна Америк, Их Британийн хамтын ажиллагаа нь дэлхийн аюулгүй байдал, тогтвортой байдалтай салшгүй холбоотой гэдгийг онцолсон байна.