Улс төр

Беларусь Улсад ердөө хэдхэн долоо хоногийн дараа Ерөнхийлөгчийн сонгууль явагдана. Харамсалтай нь энэ цаг мөчтэй зэрэгцэн иргэд үймээн самуун дэгдээж, цагдаа нарын хүчин доор буулт хийж байна.

Оросын Холбооны Улстай хиллэдэг Беларусь Улсыг 25 жилийн турш Александр Лукашенко удирдаж байгаа юм. Тэрээр ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд ч бас нэр дэвшинэ. Харин иргэдийн зүгээс түүнийг коронавируст халдварын нөхцөл байдлыг хангалттай хяналтдаа авч ажиллаж чадаагүй гэж дүгнэсэн. Ингэснээр түүний эсрэг байр суурьтай байгаа иргэдийн тоо нэмэгдэж, жагсаал хийн эмх замбараагүй байдал үүсчээ.

Үүнээс гадна Беларусь Улсын иргэд улсын хэмжээнд ийм хурцадмал нөхцөл байдал үүсч байсан түүх байхгүй гэж тодорхойлсон байна. Цагдаа нар эмх замбараагүй байдал үүсгэж байгаа хэнийг ч бай баривчлах арга хэмжээ авч байгаа нь эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байгаа иргэдийн сэтгэлийг өвтгөж байгаа тухай эх сурвалжид мэдээлжээ.