Улс төр

Франц Улсын Хууль зүйн сайд эмэгтэйчүүдийн хүчирхийллийг арилгах тал дээр анхааран ажиллана гэдгээ мэдэгдлээ. Үүнээс гадна хүчирхийллийн хохирогч болж байгаа эмэгтэйчүүдэд нийгмээс халамж үзүүлэн, хорих ангиудад очин, хэлмэгдсэн бүсгүйчүүдийн дуу хоолойг сонсоно гэдгээ онцолжээ.

Францын Үндэсний Ансамблийн хуулийн комиссын газарт шударга ёсыг эрхэмлэгч Францын Хууль Зүйн яамны сайд Эрик Дюпонд-Моретти  "Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг" арилгахаа "амлаж" байна хэмээн мэдэгдлээ. Тэрээр цааш "Бүсгүйчүүд ил болон далд байдлаар хүчирхийлэлд өртөх нь их байдаг" тухай онцоллоо. Хүчирхийллийн эсрэг маш олон үйл ажиллагааг явуулахаас гадна хохирогч эмэгтэйчүүдийн дуу хоолойг нийгэмд хүргэн, энэ тухай хуулийн заалтад анхаарч ажиллана гэдгээ мэдэгдсэн байна. 

ДЭМБ-ын мэдэгдсэнээр манай дэлхийн хэмжээнд гурван эмэгтэйн нэг нь ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн болон бие физиологийн хүчирхийлэлд өртсөн гэх судалгаа байдаг. Францын Улсын хувьд ч эмэгтэйчүүдийн хүчирхийлэл нь нийгэмд тулгарч байгаа томоохон асуудлуудын нэг юм.