Улс төр

Польшид ням гарагт болсон ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуульд энэ улсын одоогийн тэргүүн Анжей Дуда ялалт байгуулжээ. Тэрээр өөрийн гол өрсөлдөгч Варшав хотын мэр Рафал Тшасковскийгээс тун бага хувийн зөрүүгээр илүү санал авч тэргүүлсэн байна.

Польшийн ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуульд экзит-поллын дүн мэдээгээр Анжей Дуда иргэд сонгогчдын 50,4%-ийн санал, харин Рафал Тшасковский 49,6%-ийн санал авчээ. Сөрөг хүчний “Иргэний индэр” намаас сонгуулийн хоёр дахь шатанд тунан өрсөлдсөн Рафал Тшасковский нь одоогоор өөрийн ялагдлыг хүлээн зөвшөөрөөгүй байгаа, сонгуулийн эцсийн дүн мэдээ гарахад нэр дэвшигчдийн хоорондын санал өөрчлөгдөнө гэж үзэж байжээ. Гэсэн хэдий ч Дуда өөрийн ялалтаа тунхаглаж, улсынхаа ард иргэдэд хандан түүнд итгэл найдвар хүлээлгэн дахин сонгосонд талархлаа илэрхийлж, баяраа хэдийнэ тэмдэглэж эхэлжээ.

Экзит-поллын дүн мэдээгээр хоёр нэр дэвшигчийн хоорондын саналын зөрүү ердөө 2% байгаа юм. Польшийн СЕХ сонгуулийн албан ёсны дүнг ойрын 48 цагийн дотор зарлах учиртай юм.