ЕХ-ны улс орнуудын хил дагуу Орос, Беларусийн хэдэн зуун ачааны машины цуваа үүсчээ

Үйл явдал

ЕХ-ны улс орнуудын хил дагуу Орос болон Беларусийн хэдэн зуун ачааны машины цуваа үүсчээ. ЕХ-ны ээлжит хоригоос өмнө Орос, Беларусийн дугаар бүхий машинууд эх орон руугаа буцахаар яарч байгаа юм. 

Польш, Беларусийн хилийн бүсэд алсын тээврийн ачааны машинууд дугаарлан зогсч байна. ЕХ-ны зүгээс Оросын эсрэг ээлжит хориг тавьж, хориг хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс урьтан ачаа тээврийн машинууд Европын нутгийг орхин гарахаар яарч байгаа юм.

Шинэ хоригийн дагуу Оросын олон улсын тээвэр ложистикийн үйл ажиллагааг хориглож байна. Польшийн “Корошин” хилийн хяналт шалгалтын бүсэд 80 км урт түгжрэл үүсч, зарим жолооч нар хилээр нэвтрэхээр бараг 30 цаг саатаж байгаа юм. Түүнчлэн Латви, Литвын хилийн бүсэд ч дээрхийн адил нөхцөл байдал үүсчээ.