Украины зүүн бүс рүү Оросын тал цэргийн хүчнээ төвлөрүүлж байна

Үйл явдал

Украины хотууд дахин шинэ дайралтад бэлтгэж байгаа талаар олон улсын хэвлэлүүд онцлон мэдээлж байна.

Америкийн Maxar Technologies компани Донбассын өмнөд хэсгийг чиглэн яваа Оросын 13 км урт цэргийн техникийн цувааг харуулсан хиймэл дагуулын зураг дэлгэжээ.

Украины арми Оросын цэргүүдийг Изюм хотдахь бэхлэлтийг сэтлэн Мариуполь хотод  хяналтаа тогтоохоор зорьж байна гэж үзэж байна. Мөн Оросууд Николаевскийн чиглэлд тактикийн хүчнээ хөдөлгөн, байр сууриа бэхжүүлж болзошгүй байна. Хэрвээ тэгвэл Краматорск хотгалын шугаманд өртөж болзошгүй учраас иргэдээ нүүлгэн шилжүүлж эхэлжээ.