Улс төр

Хонконг арлын иргэдийн тэмцэл, хүсэл сонирхлыг Их Британи улс хамгийн түрүүнд дэмжин, Хятадын засгийн газраас баталсан хууль тогтоомжийг шүүмжилж байгаагаа илэрхийлсэн. Энэ үүднээс Их Британи улс Хонконгоос гаралтай бараг 3 сая иргэнд өөрийн улс оронд хууль ёсны дагуу оршин суух эрх авах үйл явцыг хялбаршуулан хөнгөвчлөх шийдвэр гаргасан байна.

Их Британид байнгын оршин суух визийг 1997 онд Хонконг арлыг Эх газрын Хятадын талд шилжүүлэн өгөхөөс өмнө төрсөн иргэдэд хамааруулан олгохоор Лондон шийдвэрлэжээ. Энэ талаар Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон Хонконг арлын хэмжээнд Аюулгүй байдлын тухай хууль мөрдөгдөж эхэлсний дараагаар мэдэгджээ.  Борис Жонсон мэдэгдэлдээ:

-Бид Хятад улс хэрвээ цаашид ч энэ мэтчилэн дарангуйлсан, ардчиллын үнэ цэнийг дарсан шийдвэр гаргавал бид Их Британийн гадаад нутаг, улс орон дахь иргэдийнхээ эрх ашгийг хамгаалан манай орны нутаг дэвсгэрт ажиллаж, амьдрах эрхийг нээлттэй болгоод зогсолгүй, цаашлаад иргэншил олгох үйл явцаа хөнгөвчлөх болно

гэжээ.