Улс төр

Хонконгийн аюулгүй байдлын шинэ хууль батлагдсанаас хойш эхний хүн хуулийн эсрэг үйлдэл хийсэн хэмээн баривчлагдсан бол энэ үйл ажиллагаанаас дахиад хэдхэн цагийн дараа иргэд эсэргүүцэл зарлаж эхэлсэн байна.  

Хонконгийн шинэ хууль нь зургаан бүлэг, 66 зүйлтэй. Хуулийн заалтад Хонконгийн иргэдийг улс орны эсрэг турхирсан үйл ажиллагаа явуулахгүй байх, олон нийтийг айлган сүрдүүлэх үйл ажиллагаа хийхгүй байх гэж тусгасан. Иргэдийн хийж байгаа жагсаал цуглаан нь шинэ хуулиа зөрчсөн хэрэг болж байна. Иргэд бие даасан байдал, тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэж байгаагаа илэрхийлсэн туг, далбаа барин төв гудамжаар жагсаал үргэлжлүүлсээр байна. Цагдаа нарын мэдээлж байгаагаар 300 орчим иргэнийг баривчилснаас ес нь  шинэ хуулийг зөрчсөнөөс гадна, бусад гэмт хэрэг үйлдсэн хэргээр баривчлагджээ. Энэ тухайд Хонгконгийн ардчилсан хөдөлгөөний тэргүүн,

“Цаашдаа гудамжинд хэдэн зуу биш хэдэн сая иргэн ч жагсаж магадгүй байна.

хэмээн анхаарууллаа. Тэрээр

“Бид засгийн газарт сэтгэл хангалуун бус байгаадаа биш, бид үнэхээр аймшиг дунд байна. Гэхдээ би Хонконгчуудад итгэж байна. Ялангуяа залуусыг цаашаа тэмцсээр байна гэдэгт итгэлтэй байна”

хэмээн мэдэгджээ. Цагдаа нарын зүгээс эмх замбараагүй байдлыг хяналтдаа оруулахын тулд арга хэмжээ авсаар байна.