Улс төр

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жин Пин өнгөрсөн Бямба гарагт хийсэн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын жил бүрийн чуулганы үеэр ядуурлыг арилгах зорилгоор тариаланчдад анхаарал хандуулан ажиллана гэдгээ мэдэгдсэн байна.

Жил бүрийн чуулга уулзалтаар Хятад Улсын шинэ хуулийг баталж, аль салбаруудад ямар өөрчлөлтүүдийг хийхийг хэлэлцдэг. Энэ удаагийн хурлаар БНХАУ-ын эдийн засгийн салбарын эрх баригчид ядуурлыг арилгах тухай анхааран хэлэлцсэн байна. Ерөнхийлөгч Ши Жин Пин хэлэхдээ

Бидний дэвшүүлсэн ядуурлыг арилгах зорилтыг хэдий биелэгдэшгүй гэдэг ч бид энэ зорилгодоо хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Манай үеийн залуус ихээхэн хүсэл эрмэлзэлтэй байгаа нь сайшаалтай. Тиймээс бид залуусаа дэмжин ажиллах шаардлагатай. Ялангуяа тариаланчдыг түлхүү дэмжин ажиллах хэрэгтэй. Манай иргэдийн хэн нь ч орхигдож болохгүй. Бид хамтдаа хичээж, хамтдаа баяжих болно”

хэмээн мэдэгдсэн байна.