Улс төр

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Аризона мужийн амны хаалт үйлдвэрлэх компанид айлчлал хийхдээ амны хаалт зүүгээгүй байжээ. 

Айлчлалаас өмнө Доналд Трамп 

“Хэрвээ шаардлагатай бол би амны хаалт зүүнэ”

 

хэмээн мэдэгдэж байсан юм байна. Үйлдвэрийн ажилтнууд түүнд амны хаалт зүүхийг санал болгосон ч, тэрбээр зүүх шаардлагагүй гэж хэлсэн тухай “CNN” телевизээр мэдээлжээ. Ерөнхийлөгч иргэдээ амны хаалт зүүхийг уриалсан хэдий ч өөрөө амны хаалт зүүхгүй гэдгээ хэд хэдэн удаа хэвлэлийн хурлын үеэр илэрхийлж байсан. Амны хаалтны үйлдвэрээр явж байгаа хэрнээ өөрөө амны хаалт зүүгээгүй байсанд тус улсын хэвлэлүүд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна.