Улс төр

Их Британи улс Брексит хөтөлбөрөө хэрэгжүүлж, ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарч өрх тусгаарлах гэж байгаа түүхэн үйл явдалд зориулан 50 пенсийн зоосон мөнгө гаргажээ. Брекситыг билгэдэн гаргаж байгаа эхний зоосон мөнгийг Их Британийн сангийн яам танилцуулсан байна. Их Британи улс ЕХ-ны бүрэлдэхүүнээс 2020 оны 1-р сарын 31-ний өдрөөр тасалбар болон өрх тусгаарлаж байгаа юм. 

Брекситыг билгэдэн их Британид гаргаж байгаа 3 сая ширхэг зоосон мөнгийг банк, дэлгүүр болон шуудангийн салбаруудаас Брексит хэрэгжиж эхлэх өдөр буюу энэ сарын 31-нд гүйлгээнд гаргана. Энэхүү зоосон мөнгөн дээр “Энхтайван, хөгжил дэвшил, эв найрамдал” гэсэн бичиг байгаа юм. Түүнчлэн энэ оныг дуустал Их Британид Брекситэд зориулсан 50 пенсийн дахин 7 сая зоосон мөнгө гаргана.  Их Британийн сангийн сайд Сажид Жавид: -Их Британи улс ЕХ-ноос өрх тусгаарлах үйл явц нь манай улс орны хувьд түүхэн чухал үйл явц юм. Энэ бол шинэ цаг үе, шинэ түүхийн эхлэл... гэжээ.