Улс төр

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Марокко улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн иржээ. Майк Помпео айлчлалынхаа үеэр Вашингтон болон Рабатын хоорондын стратегийн түншлэлийг хөгжүүлэх асуудлаар хэлэлцэхээр төлөвлөж байна. 

Рабат хотын олон улсын нисэх буудалд Майк Помпеог Мароккогийн гадаад хэргийн сайд Насер Бурита болон Рабат дахь Америкийн Элчин сайд Дэвид Грин нар угтан авчээ. Мароккогийн вант улсад хийж байгаа айлчлалынхаа үеэр Майк Помпео хоёр улсын эдийн засаг, аюулгүй байдлын салбарын харилцаа хамтын ажиллагааг өргөтгөх асуудлыг түлхүү хэлэлцэхээр төлөвлөөд байна. АНУ, Марокко улсыг бүс нутаг дахь гол түнш улс орноо гэж харж байгаа учраас Рабатын эрх баригчидтай харилцаагаа тэлэх, стратегийн түншлэлээ бэхжүүлэх зорилт тавиад байгаа юм.