Улс төр

Ирландын гадаад хэргийн сайд Саймон Ковени Ойрхи Дорнодын бүс нутагт айлчилж байна. Тэрээр Палестины нутаг дэвсгэрт хүрэлцэн ирж, энэ улсын эрх баригчидтай яриа хэлэлцээ хийжээ.

Ирландын гадаад хэргийн сайд Палестинд хүрэлцэн ирэхээсээ өмнө Израильд мөн айлчилжээ. Тэрээр даваа гарагт Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай уулзсаныхаа дараагаар Палестины нутгийг зорьсон байна. Палестинд энэ улсын засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас болон бусад албаны хүмүүстэй уулзаж, улмаар Гаазын зурвасыг зорьжээ. Саймон Ковени Гаазын зурваст шинээр байгуулж байгаа Бейт Ханун-Эрез шалган нэвтрүүлэх цэгээр очиж, үйл ажиллагаатай нь танилцжээ. Түүнчлэн Гаазын зурваст Ирландын хөрөнгө оруулалтаар байгуулж байгаа ус цэвэршүүлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажилтай танилцсан байна. Өдөрт 10 мянган куб/м ус цэвэршүүлэх зорилготой байгууламжийг 5 сарын өмнөөс барьж эхлэн, удахгүй ашиглалтанд оруулах гэж байгаа юм.