Андлалын хөшөөний суурин дээр шинэ бүтээн байгуулалт хийнэ гэв

Нийгэм

Хэнтий аймгийн Батноров сумын нутаг Хөхүүрийн тал гэдэг газар барьж байсан Андлалын өргөө төслийг гэнэт буулгасанд эдгээр хүмүүс ихэд цочирдсон гэнэ.

Анх Андлалын хөшөөний загварыг зохион бүтээсэн хүн нь хүнд өвчний улмаас бурхан болж, энэ бүтээн байгуулалтын ажил удааширсан. Дайр нь дээр давс гэгчээр олон  түмэн цахим орчин “Андлалын өргөө” бүтээн байгуулалтыг ажлыг ихэд шүүмжилсэн.

Ингээд УГЗ Эрдэнбилэг агсны гэр бүлээс оюуны бүтээл болох Андлалын хөшөөг  цаашид явуулах боломжгүй гэснээр тус хөшөөг буулгасан билээ.

Энэ бол бидний хувьд маш буруу жишиг гэдгийг "Бидний цөөхөн Монголчууд" төслийн санаачлагч Зоригт хэлж байна. Тиймээс тэд Андалын өргөөний суурин дээр бүтээн байгуулалт хийхээр болсон тухай мэдэгдлээ.

Бүтээн байгуулалтын ажлын зураг төслийг гаргаж, хөрөнгө босгох ажлаа цааш үргэлжлүүлнэ гэлээ.

Ингээд Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн Андлалын өргөөний суурин дээр шинэ бүтээн байгуулалт хийнэ гэлээ. Дээрхи ажил ирэх оноос Хэнтий аймагт өрнөх нь ээ....