ДАЛАЙ ЛАМ: Та бүхэн санаагаа бүү чилээ, би номоо үйлдээд сайн байгаа

Нийгэм

Нобелийн Энхтайвны шагналт, Дээрхийн гэгээн XIV Далай лам таалал төгслөө гэсэн мэдээлэл цахим орчинд тархсан ч энэ нь ташаа мэдээлэл болохыг Далай ламын албан ёсны вэб сайтаар  дамжуулан уламжилсан билээ.

XIV Далай лам Данзанжамц энэ худал цуурхлын дараа Нарийн бичгийн даргаараа дамжуулан Монголын сүсэгтэн олон, ард түмэнд хандаж

“Та бүхэн санаагаа бүү чилээ. Би номоо үйлдээд сайн байгаа”

гэсэн албан ёсоор мэдээ ирүүлснийг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс дамжуулав.