Улс төр

Умард Атлантын цэргийн эвслийн тэргүүн Йенс Столтенберг НАТО-гийн гишүүн улс орнуудын уулзалтан дээр НАТО олон улсын чухал асуудлууд, тухайлбал Оросын талаарх байр суурин дээрээ нэгдсэл байх хэрэгтэйг тэмдэглэн хэлсэн байна. 

НАТО-гийн гишүүн улс орнуудын гадаад хэргийн яамны тэргүүлэгчид Брюссельд уулзалт хийсэн байна. Уулзалтын төгсгөлд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Йенс Столтенберг гишүүн улс орнууддаа хандан, ямар ч тохиолдолд эв нэгдэл, нэгдмэл байр сууриа алдахгүй байх нь чухал болохыг тэмдэглэн хэлсэн байна. НАТО-ийн улс орнууд олон улсын тодорхой асуудлуудаар байр суурь зөрөлдөх нь эргээд эвслийн нэгдмэл байдал, шийдвэр гаргах зэрэг сөргөөр нөлөөлж байгаа учраас нэгэнт хэлэлцэн тогтсон асуудлаар дур мэдэн байр сууриа өөрчлөх, үзэл бодлоосоо ухрах зэрэг нь байж боломгүй юм гэдгийг онцолжээ.

Үүнээс өмнө Францын төрийн тэргүүн Эммануэль Макрон НАТО-г “тархи толгойгүй” байгууллага болсныг шүүмжилж, бүхий л асуудалд АНУ-ын байр суурийг сохроор дагаж байгаад таагүй хандаж байгаагаа илэрхийлж байсан юм.