Улс төр

ОУЦЭХА, Иран улсын цөмийн хөтөлбөртэй холбоотой сэдвийг дахин анхааралдаа аван хэлэлцэж байна. Австрийн Вена хотноо болсон ээлжит хуралдаан дээр агентлагийн удирдах зөвлөлийн гишүүд Исламын БНУ-ын цөмийн хөтөлбөрийн талаар хэлэлцэж, Тегераны эрх баригчдаас гаргаж байгаа сүүлийн үеийн улс төрийн бодлого, шийдвэрийн талаар хөндсөн байна. 

ОУЦЭХА-ийн удирдах зөвлөлийн хуралдаан дээр Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудал, хүнд усны нөөц, Фордо дахь цөмийн объектод уран баяжуулах үйл явцаа сэргээсэн Тегераны шийдвэрийн талаар хэлэлцсэн байна. 2015 онд олон улсын “5+1” бүлгийн Иран улстай байгуулсан цөмийн гэрээнээс АНУ нэг талт байдлаар гарч, Тегераны эсрэг эдийн засгийн хоригоо сэргээсэн явдал Ираны цөмийн асуудлыг дахин олон улсын тавцанд гаргасан юм. Үүний дараагаар олон улсын шинжээчид Иран улс цөмийн хөтөлбөрөө хэсэгчлэн сэргээж, цөмийн бөмбөг үйлдвэрлэх үйл явцаа сэргээхэд ойрхон байгааг тэмдэглэж байна.

Тегеран олон улсын нийгэмлэгтэй байгуулсан гэрээний зүйл заалтуудаас аажим аажмсаар түтгэлзэн, цөмийн салбарын үйл ажиллагаагаа сэргээх бодлого баримталж байгааг ажиглагчид тэмдэглэж байгаа юм. Хэрвээ Иран улс үнэхээр цөмийн хөтөлбөрөө сэргээвэл энэ нь аль ч талд ашиггүй байх болно гэдгийг ажиглагчид тэмдэглэж, ОУЦЭХА-ийг энэ тал дээр дорвитой, шийдвэртэй алхам авахад уриалжээ.