Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудаар дуу цахилгаантай аадар бороотой

Цаг агаар

Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний бороо орох тул мөндөр, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 2021 оны 08 дугаар сарын 06-ны 20 цагаас 08 дугаар сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:   

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, Хэнтэйн уулархаг нутаг,  Дорнод-Дарьгангын тал нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

2021 оны 08 дугаар сарын 08-наас 08 дугаар сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 10-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.