Беларусийн тамирчин Токиогийн олимпоос Австри Улсыг зорилоо

Үйл явдал

Токиогийн Олимпийн наадамд хөнгөн атлетикийн спортын төрөлд Беларусь улсаас оролцсон тамирчин Кристина Тимановская эх орондоо буцахаас татгалзан, Беларусьд түүнийг хяхаж хавчиж байгаа учраас гадны аль нэг улс орон луу дүрвэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн шуугиан тарьсан.

Тамирчны инстаграм хуудсандаа тавьсан мэдээлэл олны анхааралд өртөн, спортын талбарыг улстөржихөд хүргэсэн юм. Тимановскаягийн нөхцөл байдлыг ойлгон түүнд Польш улс орогнол үзүүлэн, виз олгохоо мэдэгдсэн ч Беларусийн тамирчин Токиог орхин явахдаа Польш биш харин Австрийг зорьжээ. Беларусийн гүйлтийн тамирчин Кристина Тимановская Токиогийн Олимпийн наадамд оролцсоныхоо дараагаар эх орондоо буцахаас татгалзан, гадны улс оронд дүрвэхээр шийдсэн юм. Түүнд Польш улс түр виз олгосны дагуу тэрээр Олимпийн тэмцээн уралдаанаа дуусгаад Польшийн нийслэл Варшав хотыг биш хари Австрийн Вена хотыг чиглэн онгоцонд суужээ. Токиогийн нисэх буудалд ирснийхээ дараа Тимановская Австри улсыг чиглэх нислэгэд бүртгүүлэн суусан нь одоогоор хэвлэлийнхэний анхаарлыг татаад байгаа ч тодорхой хариулт байхгүй байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар нислэгээ ийнхүү сольж суусан нь Польшийн ЭСЯ-ны ажилтнуудын шийдвэр байжээ.

Тимановская Токиогийн Олимпийн тэмцээнд 100 болон 200 метрийн гүйлтийн төрөлд оролцох ёстой байсан ч Японд очсон хойно түүнийг 4x400 метрийн гүйлтийн багт хуваарилжээ. Тэрээр дасгалжуулагчийнхаа энэхүү гэнэтийн шийдвэрт эгдүүцэн, инстаграм хуудсандаа дургүйцлээ илэрхийлсний дараа Тимановскаяг Олимпийн тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хасч, эх оронд нь буцаахыг завджээ. Ийнхүү хүчээр, тамирчны хүсэл зорилгыг үл харгалзан эх оронд нь албадан буцаах шийдвэрийг ОУОХ хяналтандаа авч, улмаар Тимановская энэхүү хавчлага дарамт шахалтаас зугтан эх орондоо эргэн очих хүсэлгүй байгаагаа илэрхийлсний дараагаар Польш улс түүнд виз олгон, дэмжин туслахаар болжээ.