Улс төр

БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жинпинь Грек улсад хийсэн төрийн айлчлалаа өндөрлөөд цааш хүлгийн жолоо залж Бразил улсад хүрэлцэн иржээ. Тэрээр Бразилын нийслэлд энэ сарын 10-15-ны өдрүүдэд болж байгаа БРИКС-ийн улс орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн байна. 

Хятадын төрийн тэргүүний хөлөглөсөн онгоц Бразилия хотын нисэх буудалд газарджээ. Нисэх буудалд Ши Жиньпиныг Бразилын засгийн газрын өндөр албаны хүмүүс угтан авсан байна. Түүнчлэн Бразил улсад суугаа Хятадын элчин сайд Ян Ваньмин тэргүүтэй албаны хүмүүс ч байлцжээ. Бразилд энэ өдрүүдэд БРИКС-ийн улс орнуудын дээд хэмжээний уулзалт болж байгаа юм. Хятадын төрийн тэргүүн Грект хийсэн дээд айлчлалаа өндөрлөөд Бразилд хүрэлцэн ирсэн. Ши Жиньпин Бразилия хотноо болж байгаа БРИКС-ын орнуудын бизнес форумын хаалтын ёслолын ажиллагаанд оролцож, мөн БРИКС-ын орнуудын төр засгийн тэргүүнүүдийн дээд уулзалт, БРИКС-ийн ажил хэрэгч зөвлөлийн Хөгжлийн шинэ банкны удирдлагуудтай хийх уулзалт зэрэгт оролцохоор төлөвлөжээ. БРИКС-ийн орнуудад Бразил, Орос, Энэтхэг, Хятад болон Өмнөд Африкийн улс орнууд багтдаг юм. Бразилия хотноо БРИКС-ын орнуудын төр засгийн тэргүүлэгчдийн дээд уулзалт лхагва, пүрэв гарагт болж байна.