Улс төр

Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Сири дэх цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхээр заналхийлжээ. Эрдоган, АНУ-ын талтай хийсэн тохиролцоо ёсоор Курдын зэвсэгт бүлэглэлүүд Турктэй залгаа хилийн аюулгүй бүсээс байрлалаа өөрчлөн, нутгийн гүн рүү шилжин байрлахгүй бол Сири дэх цэргийн ажиллагаагаа сэргээхээ мэдэгдсэн байна. 

Туркийн ерөнхийлөгч мэдэгдэлдээ улсынх нь цэрэг армийн Сирийн зүүн хойд хэсэгт явуулсан цэргийн ажиллагааны үеэр 765 алан хядагч, террористыг устгасан талаар мэдээлжээ. Өнгөрсөн пүрэв гарагт Америк, Туркийн талууд тохиролцон, Анкара Сирид явуулж байгаа цэргийн ажиллагаагаа 120 цагийн хугацаатай галаа зогсоож, энэ хооронд Америкийн талын дэмжлэгтэйгээр курдын зэвсэгт бүлэглэлүүд одоо эзэлж байгаа байрлалаа орхин, аюулгүйн бүсийг орхин шилжин байрлахаар болсон юм. Гэвч гал зогсоох тохиролцоо эхэлсэн хэдий ч одоогийн байдлаар курдын зэвсэгт дайчид Сирийн хойд хэсэгт төвлөрсөн хэвээр байгаа юм. Тиймээс тогтсон хугацаа өнгөрсний дараагаар тохиролцоо биеллээ олоогүй байвал Туркийн тал Сири дэх цэргийн ажиллагаагаа сэргээхээ мэдэгдсэн байна.