Улс төр

Иран улс тун удахгүй дотооддоо “Ясин” загварын байлдааны сөнөөгч онгоцыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх болно. Энэ талаар Ираны батлан хамгаалах яамны дэргэдэх агаарын хөлөг үйлдвэрлэгч байгууллагын тэргүүн, бригадын генерал Абдол-карим Бани-Тарафи мэдэгджээ.  

Ираны албаны хүн дээрх мэдэгдлийг Хамадан дахь Нож агаарын цэргийн баазад “Ясин” загварын байлдааны сөнөөгч онгоцыг танилцуулах нээлтийн ажиллагаан дээр хэлсэн байна. Нож агаарын баазад Иранд дотоодод үйлдвэрлэсэн байлдааны онгоцны анхны туршилтын нислэгийг үйлдсэн юм. Туршилтын нислэг амжилттай болсны дараагаар Ираны албаны хүмүүс “Ясин” онгоцыг олноор нь бүтээхээр үйлдвэрлэлийн шатанд нэвтрүүлэх болно гэдгийг мэдэгдсэн байна. “Ясин” онгоц нь 12 метр урттай, 4 метрийн өндөртэй, 5,5 тонн жинтэй, 12 км-т нислэг үйлдэх чадалтай, хоёр турбо хөдөлгүүртэй юм байна.