Спорт
Үндэсний бөхийн ертөнц худал хуурмагаар дүүрчээ. Өнөөдөр бөхийн холбоо хуралдаж Өмнөговь, Говьсүмбэр, Багануур, Багахангай, Хэнтий, Налайхын баяр наадмыг хүчингүйд тооцлоо. Эдгээр аймгуудад болсон баяр наадмын оноолтыг дур зоргоороо тааруулснаас эхлээд олон дүрэм журам зөрчсөн байна. Тийм учраас түрүүлж үзүүрлэсэн бөхчүүдийн амжилт, шөвгөрсөн бөхчүүдийн чимгийг хүчингүй болголоо.

Өнөө жилийн Өмнөговь, Хэнтий, Говьсүмбэр, Налайх дүүргийн наадамд түрүүлж, үзүүрлэж шөвгөрсөн бөхчүүдийн амжилтыг аймаг цэргийн цолтой бөхчүүдийн албан ёсны эрэмбэд оруулаагүй байна. Нэг ёсондоо дээрхи аймгуудын баяр наадмыг хүчингүйд тооцох шийдвэрийг МҮБХ-ны тэргүүлэгчид гаргасан байна. Дээрхи аймгууд бөхийн
барилдааны оноолт хийхдээ дүрэм зөрчсөн гээд олон асуудал байгаа тухай ярьлаа.
Өнгөрсөн хугацаанд аймгуудын наадмын бөхийн барилдааны оноолт дээр илт дүрэм зөрчсөн асуудлууд гарч байсан. Дахин ийм асуудал гаргахгүй байх тал дээр анхаарахыг бүх аймгуудад Монголын Үндэсний бөхийн холбоо албан бичгээр хатуу анхааруулсан. Гэтэл энэ жил дээрхи аймгууд давтан дүрэм журам зөрчсөн үйлдэл гаргасан байна. Мөн Багахангай дүүрэг 30 жилийн ойн баяр наадмаа хийж түрүүлж үзүүлэж шөвгөрсөндөө бөхчүүдээ цол чимэг олгосон. Энэ үйлдэл нь хууль бус үйлдэл гэлээ.
 
ФЭЙСБҮҮК ШУУД
ШУУД | Өмнөговь, Хэнтий, Налайх, Говьсүмбэр аймгуудын наадмыг хүчингүй болгожээ

ШУУД | Өмнөговь, Хэнтий, Налайх, Говьсүмбэр аймгуудын наадмыг хүчингүй болгожээ #TV5Mongolia

Posted by TV5 Mongolia on Thursday, September 26, 2019