Спорт

АНУ-ын Үндэсний хөл бөмбөгийн лигийн тоглогч 24 настай Патрик Махомc өөрийн агентлагтай 10 жил үргэлжлэх $503 сая долларын гэрээ байгуулсан байна. Махомын харьяалагддаг Штейнбэрг спорт агентлаг түүнтэй 10 жилийн гэрээ байгуулсандаа баяртай байгаа тухайгаа албан ёсны твиттер хуудаснаа мэдээлжээ.

$503 долларын өртөг бүхий энэ гэрээ нь АНУ-ын спортын түүхэн дэх хамгийн өндөр төлбөртэй гэрээ болж байна. Патрик Махомоос өмнө алдарт бейсболын тамирчин Майк Троут 426 сая долларын буюу түүхэн дэх хамгийн өртөг өндөр гэрээ байгуулсан тамирчнаар нэрлэгдэж байсан. Үндэсний хөл бөмбөгийн лигийн дотоод албаны ажилтан Адам Шефтэр 7-р сарын 6-ны өдөр энэ гэрээний тухай мэдээлж байсан бол, өчигдөр Патрик Махомс албан бичигт үзэглэх ажлыг амжилттай явууллаа.