Спорт

Коронавиурст цар тахлын улмаас дэлхийн маш олон алдартнууд хорвоог орхиж байна. Бидний сайн мэдэх UFС холбооны хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедовын аав, дасгалжуулагч Абдулманап өчигдөр 57 насандаа коронавируст халдварын улмаас хорвоог орхижээ.

Хабибын аав дөрөвдүгээр сарын сүүлээр коронавируст халдвар авсан нь батлагдсан байна. Өвчний эхэн үед төрөлх хот Дагестандаа эмчлүүлж байсан ч, биеийн байдал нь хүндэрч Москва хот руу шилжин эмчлүүлэхээр болжээ. Түүнийг халдварын улмаас нас барсан тухай Хабибын менежер Али Абделазиз өөрийн твиттер хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлсэн байна. Хабиб 28 тэмцээнд нэг ч ялагдал хүлээлгүй амжилттай оролцоход түүний ард аав нь бэлтгэж дасгалжуулж байсан. Тэрээр өөрийнхөө амжилтын нууцыг аавтайгаа холбон ярих дуртай.  Дэлхийн маш олон хүн түүнийг таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэн цахим ертөнцөөр дуу хоолойгоо өргөж байна.