Спорт

Аргентины хөлбөмбөгчин Лионель Месси 700 дахь бөмбөгөө өрсөлдөгч багийнхаа хаалганд оруулжээ. 33 настай Испанийн Барселон багийн довтлогч, Аргентины Үндэсний шигшээ багийн тамирчин Месси өөрийн 700 дахь бөмбөгөө Испанийн Аваргын төлөөх тэмцээнд Барса болон Атлетико Мадрид багийн тоглолтын үеэр өрсөлдөгчийнхөө хаалганд хийжээ.

Испанийн Ла Лигийн тэмцээнд Лионель Месси хоёр багийн тоглолтын 56 дахь минутад 11 метрээс цохилт хийж, өрсөлдөгчийнхөө хаалганд 700 дахь бөмбөгөө оруулан хувийн амжилтаа эвджээ.

Барселона багийн ерөнхий дасгалжуулагч Кике Сетьен: -Месси дахиад 700 гол оруулах эсэхийг мэдэхгүй ч ямар ч л байсан түүний гоолын тоо цаашид өссөөр байх нь тодорхой гэжээ.

Мессигийн хувьд Ла Лигийн тэмцээнд гоолынхоо тоогоор зөвхөн Криштиану Роналду л түүний гүйцэж байгаа юм. Барса болон Атлетико Мадрид багийн тэмцээн Мессигийн 700 дахь гоолыг үл харгалзан 2:2-оор тэнцсэнээр өндөрлөжээ.