Спорт

Англид хөлбөмбөгийн хорхойтнуудыг удаан хүлээлгэсэн Премьер-лигийн тоглолтууд энэ сарын 17-нээс эхлэн сэргэлээ. 

Английн Премьер лигийн тэмцээн цар тахлын хөл хорио, карантинаас болж алдсан тоглолтуудаа богино хугацаанд нөхөхөөр төлөвлөн, ойрын 6 долоо хоногт нийтдээ 92 тоглолт хийхээр төлөвлөөд байна.

Английн Премьер Лигээс өмнө Германы Бундеслиги, мөн Испанийн Ла Лигийн тоглолтууд эхэлсэн юм. Бундеслиги өнгөрсөн сарын дундуур эхэлсэн бол Ла Лиги энэ сарын 11-нээс эхэлж, араас нь 17-ноос Премьер Лигийн тоглолтууд эхэллээ.

Премьер Лигийн дасгалжуулагч, багийн штабын гишүүд Бундеслигтэй харьцуулахад заавал амны хаалт зүүх албагүй ч бусдаар бол тамирчид, багийн гишүүд гараа сайтар ариутгаж, тоглолтын үеэр шүлсээ хаяхыг хориглон, өрсөлдөгчийнхөө хаалганд бөмбөг оруулсны дараагаар голын баяраа хийж хоорондоо ойртохыг хориглож байгаа юм.