Спорт

Японы нийслэл Токио хотноо ирэх 2020 онд болох Олимпийн наадмын үеэр олон нийтийн аюулгүй байдлыг хэрхэн ханган ажиллах асуудлаар Японы Цагдаагийн ерөнхий газар, холбогдох байгууллагынхан уулзалт зөвлөгөөн явуулжээ.

Японы Үндэсний цагдаагийн албаны дарга Шуничи Куриу улсынхаа хүчний байгууллагын дарга нартай уулзалт зөвлөгөөн явуулсан байна. Уулзалтад түүнчлэн гадны 160 гаруй улс орны аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцжээ. Токиод болсон уулзалтын үеэр Олимп, паралимпийн наадмын үеэр олон нийтийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, контр-терроризмын үйл ажиллагаа, алан хядлага, терроризмын аюул заналхийллээс сэргийлэх арга зам, кибер дайралтаас хамгаалах зэрэг олон чухал асуудлаар санал бодлоо солилцон, арга туршлагаасаа солилцжээ. Он гарсны дараагаар Японы Фукушима мужаас эхлэн Олимпийн галт бамбарыг аялуулах үйл явц эхэлнэ. Энэ үеэс эхлэн Олимпийн наадмын аюулгүй байдлыг сахин хамгаалах ажил давхар эхлэх юм.